Хан-Уул
Тендерийн урилга

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                       2022 оны 03 дугаар сарын 18

             Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Өглөөний гудамж байгуулах, орчны засвар, тохижилт хийх ажлын зураг төсөв (1 дүгээр хороо)”-ийн зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул гүйцэтгэх зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

              Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:

  • “АББАДОН КОНСТРАКШН ” ХХК
  • “СКАЙЛАЙН ДИЗАЙН” ХХК
  • “КЛАССИК ХАУС” ХХК

             Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

             Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

             Бүлэг 1 – Урилга

             Бүлэг 2 – Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн

                             хүснэгтийн хамт)

             Бүлэг 3 – Техникийн санал – жишиг маягт

             Бүлэг 4 – Санхүүгийн санал – жишиг маягт

             Бүлэг 5 – Ажлын даалгавар

             Бүлэг 6 – Гэрээний жишиг маягт

             Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 (тавин мянга) төгрөгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

             Тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

              Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба утас: 70009011 www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn