Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ  “ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Боловсролын салбар 2022 оныг Ёс зүйн жил болгон зарласантай холбогдуулан ёс зүйн сайн туршлагыг түгээх, ёс зүйн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэийн Насан туршийн боловсролын төвүүдийн дунд дараах үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажиллалаа.

  1. “Багш мэргэжлийн ёс зүй”, “Багшийн ёс зүй”-н талаарх сургалтыг МУИС-ийн багш доктор, профессор Р.Дарьхүү зохион байгуулж сургалтад Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Багахангай, Налайх, Хан- Уул дүүргийн багш нар хамрагдлаа.
  2. Мөн Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв байгууллага дээрх орон тооны бус ёс зүйн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулан сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэв.
  3. Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүд #ЁС_ЗҮЙГ_ЭРХЭМЛЭЕ хаштагаар дамжуулан багшийн ёс зүйн дүрмээс 17 постер бэлтгэн цахимаар  олон нийтэд хүргэлээ.
  4. “Багшийн ёс зүй” сэдвээр зарласан контентын уралдаанд Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвийн бэлтгэсэн контент шалгарлаа.

Үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтран ажилласан Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүдэдээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.