Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

/2022.03.22/ Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй гарааш, контейнер буулгах ажил өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараажуудыг буулган, газар чөлөөлөх ажил Хан-Уул дүүрэгт өнөөдрөөс эхэлж байна.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 гарааш, контейнерийг буулгаж, уг байршил дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Ингэхдээ тухайн орчны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилтын ажлуудыг үе шаттай хийж эхэлнэ.
Эко дүүргийнхээ иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохоор өөрсдийн санаачлагаар гараажаа чөлөөлж, тохижуулах ажлыг дэмжиж байгаа иргэддээ баярлалаа.
Эко дүүрэг – Эрүүл орчин