Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сайжруулсан чулуун зам (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8, 16 дугаар хороо)

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сайжруулсан чулуун зам (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8, 16 дугаар хороо)

Дугаар: НХААГ/202212178

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сайжруулсан чулуун зам (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8, 16 дугаар хороо) ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 450,000,000 (дөрвөн зуун тавин сая) төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 он

Сүүлийн 3 жил /2019, 2020, 2021 он/-ийн санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. (Сангийн Яамны https://e-balance.mof.gov.mn/) системд баталгаажсан байх/

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил 2019, 2020, 2021 онуудад дундаж нь 450,000,000 /дөрвөн зуун тавин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй сайжруулсан чулуун зам тавих ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зураг төсөл боловсруулах байгууллага нь: Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

–           2.8.1.1 Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах

–           2.8.1.4 Хотын авто зам, замын зураг төсөл боловсруулах /дүйцэхүйц/

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

–           2.8.2.1 Хатуу хучилттай зам барих /дүйцэхүйц/

–        2.8.2.2 Хайрган хучилттай авто зам барих /Хайрга дайрган, сайжруулсан шороон зам болон хатуу хучилттай замын далан, суурийн ажил/

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 9,000,000 (есөн сая) төгрөг

Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn