Хан-Уул
Мэдээлэл

“Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хор нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэгтэй байхын ач холбогдол” сэдэвт сургалт сургалт зохион байгууллаа.

Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, архивын хэлтэс дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэстэй хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан болон сэтгэл зүйч, эцэг эхийн төлөөлөл нийт 117 хүнд хар тамхины хор уршиг, шалтгаан, хүчин зүйл, эрх зүйн орчин болон урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтэнгүүд өгч ажиллаа.

           

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Хууль, эрх зүй, архивын хэлтэс