Хан-Уул
Мэдээлэл

“Цонхон дээрх тариалан” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Хүнсний ногоо,жимсний үнэ өндөр байгаа энэ цаг үед иргэн та бүхэнд гэрийн нөхцөлд өөрөө тарьж ургуулан, өрхийн хэрэгцээгээ хангах,эрүүл хүнс хэрэглэх, эдийн засгаа хэмнэх цаашлаад тогтвортой хөгжилд эерэгээр нөлөөлөн,өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын  2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.1 “Дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ” зэрэг зорилтын хүрээнд Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв хамтран “Цонхон дээрх тариалан” үйл ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус дүүргийн 21 хорооны иргэдийг оролцуулан зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Монголын Ногоон Хөгжлийг Дэмжих Төвийн сургагч багш Л.Уранбилэг уригдан оролцож иргэдэд

  • Цонхон дээр хүнсний ногоо ургуулах бэлтгэл ажил,хэрэгцээт зүйлс
  • Чинжүү,лооль,ногоон сонгино,гаа,базил,яншуй зэрэг ногооны үр үрслүүлэх,тарих,хөрс бэлтгэх аргачлал
  • Ургуулах,арчлах талаар сургалт зохион байгуулан, мэргэжлийн зөвлөгөө,мэдээлэл өгч хамтран дадлага хийв.

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс сургалтад хамрагдсан иргэдийн цаашид цонхон дээрх тариалан эрхлэх боломжийг дэмжих зорилгоор үрсэлгээнийн сав,ногоо тарих сав, 5 төрлийн хүнсний ногооны үр, дагалдах хэрэгслүүдийг өгч цахим группт нэгтгэн цаашид үр дүнгээ хуваалцан,бусдадаа түгээн дэлгэрүүлэхээр хэлэлцэн зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.

Өрх бүрийн цонх ногоон ургамлаар дүүрэн байг.