Хан-Уул
Тендерийн урилга

Ковид 19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, вакцинжуулалтад идэвхтэй хамруулах видео контент бэлдэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1] : 2022 оны 04 сарын 07
Тендер шалгаруулалтын нэр: Ковид 19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, вакцинжуулалтад идэвхтэй хамруулах видео контент бэлдэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202203076

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ковид 19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, вакцинжуулалтад идэвхтэй хамруулах видео контент бэлдэх үйлчилгээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn