Хан-Уул
Мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгууллаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлөөс ажил олгогч байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож, Хан-Уул дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Улаан загалмайн хорооноос бэлтгэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх илтгэл, заавар зөвлөмжийг судалсны зэрэгцээ “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Номин Констракшн” ХХК болон “Говь” ХК-нуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаатай танилцуулав. Сургалтын төгсгөлд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан доор 2022 оны 11 дүгээр сар хүртэл аж ахуйн нэгж, байгууллагуудаар аялах “Осолгүй хамт олон” дарцагийг “Номин Консракшн” ХХК-д хүлээлгэн өглөө.