Хан-Уул
Мэдээлэл

ТАРВАС ТАРИАЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Газар тариалан эрхлэгчдэд экологийн цэвэр тариалан эрхлэхэд нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэн “Хан-Уулд тариалав” брэнд бий болгохоор тусгасан. Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн агропаркад тарьж нутагшуулсан тарвасны үрсэлгээг ногоочдод олгож, тарилт, ургалт, арчлалт хамгаалалт, хураалтад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжин ажиллахаар тарвас тариалах хүсэлтэй иргэдийн судалгааг авч байна.
Та бүхэн дараах холбоосоор орж, мэдээллийг бөглөн хамтран ажиллана уу.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс