Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүргийн хогийн цэгүүдийн камержуулалтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүргийн хогийн цэгүүдийн камержуулалтын ажил

Тендерийн дугаар:ХУДХААА/202201032

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил болох 2019, 2020, 2021 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь 900,000,000 (есөн зуун сая) төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021 он)-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа 450,000,000 (дөрвөн зуун тавин сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn