Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хатуу хучилттай авто зам тавих ажил (9, 16 дугаар хороо)

Тендерийн урилга

Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хатуу хучилттай авто зам тавих ажил (9, 16 дугаар хороо)

Дугаар: ХУДХААА/202203068

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос  Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хатуу хучилттай авто зам тавих ажил (9, 16 дугаар хороо) ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:  Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 1,210,000,000 (нэг тэр бум хоёр зуун арван сая) төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он Сүүлийн 2 жил / 2020, 2021 он/-ийн санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. /Сангийн Яамны  https://e-balance.mof.gov.mn/ -системд баталгаажсан байх/ Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж нь 1,210,000,000 (нэг тэр бум хоёр зуун арван сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй авто зам тавих ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана. Ижил төстэй ажлын явц 70 болон түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй тохиолдолд тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зураг төсөл боловсруулах байгууллага нь: Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог: -2.8.1.4 Хотын авто зам, замын зураг төсөл боловсруулах /дүйцэхүйц/

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог: – 2.8.2.1 Хатуу хучилттай зам барих /дүйцэхүйц/

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 24,200,000 (хорин дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөг. Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn