Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТ 12 БАЙРШЛЫН 183 ГАРААШ БУУЛГАЖ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөл бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх гарааш, контейнерийг буулгаж, газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.

Ингэснээр хороолол доторх түгжрэл тодорхой хувиар буурахаас гадна хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа зарим газарт иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тохижилтын ажлыг эхлүүлнэ.

Чөлөөлсөн газарт ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбай, автомашины ил зогсоол, иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц зэрэг тохижилт хийгдэнэ. Тухайлбал Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд нийт 152 гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна