Хан-Уул
Тендерийн урилга

Хорооны байр худалдан авах (20 дугаар хороо)

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хорооны байр худалдан авах (20 дугаар хороо)

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202203069/

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хорооны байр худалдан авах (20 дугаар хороо) тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баталгаа нь 12,000,000 (арван хоёр сая) төгрөг байна.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа байх хугацаа: Нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

www.tender.gov.mnwww.khanuul.mnwww.khanuul.procurement.gov.mn