Хан-Уул
Тендерийн урилга

ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ариун цэврийн өрөөнд засвар, шинэчлэл (ХУД)

Тендерийн шалгаруулалтын дугаар: НХААГ/202202242

             Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ариун цэврийн өрөөнд засвар, шинэчлэл (ХУД)-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

             Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлого аль нэг жилд 70,000,000 /далан сая/ төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд  цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил /2019, 2020, 2021/-ийн аль нэг жилд ядаж нэг удаа 70,000,000 /далан сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй барилгын дотор заслын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрөв мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.  Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn