Монголын Бүх ард түмний спортын XV наадмын Жүдо бөхийн тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” Биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг жүдочид оюун ухаан, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Хан-Уул дүүргийн тамирчид 48кг жинд Б.Ойдовчимэд хүрэл медаль, 52кг жинд П.Буянхишиг мөнгөн медаль , 57кг жинд Б.Алтанцэцэг мөнгөн медаль, 63кг жинд Ц.Сүнжидмаа хүрэл медаль
-78кг жинд Б.Ганзаяа хүрэл медаль, 60кг жинд О.Сүхбат шагналт 5-р байр, 90кг жинд Д.Мөнхтулга шагналт 7-р байрт тус тус шалгарсан амжилттай оролцлоо.
Тэмцээнд шагналт байрт шалгарсан болон Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцсон багш, дасгалжуулагчид, тамирчиддаа халуун баяр хүргэе.
Хан-Уул Эко Дүүрэг