Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул Эко дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эрүүл-Эко дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбай, хүүхдийн тоглоомын талбайн засвар, шинэчлэлийн ажил үе шаттай үргэлжилж байна.
Тухайлбал эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтыг дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ дараах байршлууд дээр хувиарын дагуу хийж, гүйцэтгэж байна.
  • 1 дүгээр хороо, 8, 16, 17, 18, 32, 33, 34, 41, 42 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбай /Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн/
  • 2 дугаар хороо 72 дугаар цэцэрлэгийн зүүн талын хүүхдийн тоглоомын талбай, 3 дугаар байрны урд амралтын талбай
  • 5 дугаар хороо 71 дүгээр цэцэрлэгийн урд сагсан бөмбөгийн талбай
  • 7 дугаар хороо 5 дугаар хэсгийн хүүхдийн тоглоомын талбай
  • 12 дугаар хороо 9 дүгээр хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, Хайрхан хэсгийн хүүхдийн тоглоомын талбай
  • 13 дугаар хороо 5б хэсгийн хүүхдийн тоглоомын талбай
  • 21 дүгээр хороо “Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн”