Хан-Уул
Мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Богдхан уулын аманд аялагчдад зориулсан“АМРАЛТЫН ӨДРИЙН ХУДАЛДАА” зохион байгуулагдлаа

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 05 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд Богдхан уулын аманд Аялагчдад зориулсан “Амралтын өдрийн худалдаа” зохион байгууллаа.

Амралтын өдрийн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, явуулын түргэн хоолны үйлчилгээ, импортын худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан, худалдан борлуулсан.