Хан-Уул
Мэдээлэл

Иргэд сайн дураараа Туул голын эрэг орчим, Сархиа уулыг цэвэрлэлээ

May be an image of 5 people and outdoors

 Амралтын өдөр буюу 2022.6.12-ны өдөр Зайсангийн гүүрний дэргэд цагаан хувцсаар жигдэрсэн, ажлын бээлий өмсөж, урт төмөр чимхүүр бариад баяр хөөртэй байсан залуус бол хог цэвэрлэхээр цугласан WeLoveU олон улсын байгууллгагын сайн дурын гишүүд байлаа. “Цэвэр дэлхий” (Clean World) хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ундны усан хангамжийн эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэг км орчим талбайн хог цэвэрлэх ажилд WeLoveU байгууллагын гишүүд, 400 гаруй залуус цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл хүслээ нэгтгэн оролцлоо.

No description available.

Сайн дурынхан Туул голын эргийн дагуу, мөн усны захаар хөглөрсөн хаягдал цаас, хуванцар, резин, хуванцар эдлэл, төмөр, архи, ундааны шил, нэг удаагийн хэрэглээ гэх мэт 350 гаруй уут ахуйн хог хаягдал цэвэрлэсэн байна.

No description available.

Хан-Уул дүүргийн Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алтангэрэл: “Цэвэр дэлхий” хөдөлгөөнд оролцсон “WeLoveU байгууллагын залуус Туул голоо цэвэрлэсэн нь маш чухал. Туул дэлхийн бохирдолтой голуудын тоонд ордог. Үүний гол шалтгаан бол хог хаягдал, химийн бодис юм. Энэ хог хаягдлаас болж Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр бохирдож байна. Загас жараахайнууд нь багасаж, голын эрэг орчмоор хогийн ургамлууд ургаж байгааг судлаачид тогтоосон.Хан-Уул дүүргээс “Эко дүүрэг” уриаг дэвшүүлж, хог хаягдлыг багасгах, бууруулах зорилт тавин ажиллаж байна. Бидний энэ зорилготой нэгдэж хамтран ажиллаж байгаа залуустаа талархсанаа илэрхийлье. Цаашдаа олон зүйл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Эко-Эрүүл орчинг бүрдүүлэхэд иргэн бүр оролцъё