Хан-Уул
Мэдээлэл

Элсэлтийн шалгалтандаа 800 оноо авсан Хан-Уул дүүргийн сурагчиддаа баяр хүргэе

Улс орон даяар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд явагдсан Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн гарч дүүргийн хэмжээнд Англи хэл, Хими, Биологи, Математик, Физик, Орос хэлний хичээлээр дараах сурагчид 800 оноо авлаа.

– Орхон ХаСү сургуулийн сурагч Б.Билэгт-Очир, П.Оюунчимэг, Б.Төгөлдөр, Ө.Болдбаяр, А.Муратбек /Англи хэл/

– 18-р сургуулийн сурагч Г.Ган-Итгэлт /Англи хэл/ – 115-р сургуулийн сурагч Ц.Есүлэн /Англи хэл/

– Хобби сургуулийн сурагч н.Намуундарь /Англи хэл/

– Орхон ХаСу сургуулийн сурагч Г.Тогтохбаяр, А.Муратбек /Хими/

– Орхон Хасу сургуулийн сурагч Б.Төгөлдөр /Биологи/

– Орхон ХаСу сургуулийн сурагч М.Бат-Амгалан, Б.Билэгт-Очир, М.Гийгүүлэн, Ц.Мандах, Г.Төгсжаргал, Ө.Болдбаяр, А.Муратбек /Математик/

– Орхон ХаСу сургуулийн сурагч Б.Билэгт-Очир /Физик/ – Орчлон сургуулийн сурагч И.Оюухишиг /Орос хэл/ Багш нарын хөдөлмөрийн үнэ цэнэ, сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараар үнэлэгддэг ЭЕШ-нд өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүддээ баяр хүргэж, цаашдын оюуны их аялал нь өлзийтэй байхыг хүсэн ерөөе.