

Алхалтад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үылчилгээний хэлтэс, Соёлын ордон, Улсын бүртгэлийн хэлтсийн 60 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Багийн дүнгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн I дүгээр баг 1-р байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн II дугаар баг 2-р байр, Соёлын ордон 3-р байранд тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдлаа.