Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Хамтдаа алхаад эрүүлжье” аяны хүрээнд 13 дахь удаагийн явган алхалтыг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулж буй “Хамтдаа алхаад эрүүлжье” аяны хүрээнд 13 дахь удаагийн явган алхалтыг 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгуулагдлаа.
Алхалтад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үылчилгээний хэлтэс, Соёлын ордон, Улсын бүртгэлийн хэлтсийн 60 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа.
Багийн дүнгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн I дүгээр баг 1-р байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн II дугаар баг 2-р байр, Соёлын ордон 3-р байранд тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдлаа.