Хан-Уул
Мэдээлэл

Туул голын эрэг дагуу байрлах хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийлээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дагуу хоолны үйлчилгээ эрхлэгчдэдтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба хамтран уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг танилцуулж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Мөн авто зогсоолд байршуулсан ТҮЦ, асаруудад газар чөлөөлөх албан мэдэгдэл хүргүүллээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар