Хан-Уул
Тендерийн урилга

Гэр хорооллын нүхэн жорлон , ариун цэврийн байгууламжийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил

Огноо: 2022.07.22

 

Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын нүхэн жорлон , ариун цэврийн байгууламжийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202203077

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гэр хорооллын нүхэн жорлон , ариун цэврийн байгууламжийн ариутгалыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 дугаар сарын 29-ны 09 цаг 30 минутанд зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот утас 7000-9011

www.tender.gov.mn, www.khanuul.mn