Хан-Уул
Нэмэлт

Хан-Уул дүүрэг “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” соёлын биет бус өвийн их наадмын эхний шатны шалгаруулалтад амжилттай оролцлоо

Соёлын биет бус өвийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хадгалж хамгаалах, соёлын биет бус өв тээгчдийг алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 3 жил тутам улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмын эхний шатны шалгаруулалтад Хан-Уул дүүрэг амжилттай оролцлоо.

 

Наадамд оролцогчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/759 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д хамаарах 7 ай саваар оролцож, зан үйл, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдааг гаргаж, иргэд олон нийтэд сурталчлаа.