ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : | 2022.08.15 |
Тендер шалгаруулалтын нэр: | Хан-Уул дүүргийн төвийн хороодын хог хаягдлыг ачиж, тээвэрлэхэд шаардлагатай түлш нийлүүлэх |
Тендер шалгаруулалтын дугаар: | ЭХТААТҮГ/202204001 |
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Хан-Уул дүүргийн төвийн хороодын хог хаягдлыг ачиж, тээвэрлэхэд шаардлагатай түлш нийлүүлэх”-ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Утас: 7000-9011