Хан-Уул
Тендерийн урилга

ЗАМ АРЧИЛГААНЫ ДАВС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Зам арчилгааны давс худалдан авах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 40,000,000 төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онд доод тал нь нэг удаа 30,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил   төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тендерийн хамт  400,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй.

Тендерийг 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 09.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 09.30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

    Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn