Хан-Уул
Мэдээлэл

“Бодлогын үр дүнг тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Тус дүүрэгт хэрэгжиж буй бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүн, хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бодитой тодорхойлж, тайлагналтыг чанаржуулах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 40 гаруй албан хаагчдад танхимаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхим-ийн багш, доктор М.Амартүвшин “Бодлогын үр дүнг тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь” сэдвийн хүрээнд бодлогын баримт бичгийн зорилго, зорилттой уялдуулан хэрхэн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэн үр дүнг ямар арга хэлбэрээр тооцож хяналт шинжилгээ хийн биелэлтийг товч тодорхой тайлагнах талаар бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж, сургалтад оролцогчдыг баг болгож хуваан дасгал ажиллуулж, харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулснаар нэлээд үр дүнтэй сургалт боллоо.