Хан-Уул
Мэдээлэл

“Жендэрийн эрх тэгш байдал” илтгэлийн уралдаанд Хан-Уул дүүргийн сурагчид ТЭРГҮҮН байр эзэллээ 

May be an image of 5 people, people standing and indoor
Нийслэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт илтгэлийн уралдаанд Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Хүслэн, Э.Сэцэн нар “Өсвөр насны хүүхдүүдийн жендэрийн хэвшмэл ойлголтыг судалсан нь” илтгэлээрээ ТЭРГҮҮН байр эзэллээ.
May be an image of 3 people, people sitting, people standing and indoor
Тэргүүн байр эзэлсэн сурагчид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл хамтран нийслэлийн удирдах түвшний алба хаагчдыг чадавхжуулах “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэгт илтгэлээ уншиж сонирхууллаа.
Шилдэг илтгэгч сурагч нартаа сурлагын өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар