Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн алсын бүсийн 150 мянга гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртлоо

✅Хан-Уул дүүрэг “Эко дүүргийн нээлттэй бямба гариг”-аар дүүрэгтээ хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явц, хэрэгжилтийг танилцуулан, иргэддээ мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна.
БУЯНТ-УХАА НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛГОН ТОХИЖУУЛЖ, 200-300 ГАРУЙ ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙНА…
✅Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЭНХБАЯР ярихдаа “Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147.288 иргэд түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн үйлчилгээг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийг тохижуулж, иргэд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн.
✅Тус төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг долоон цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна.
✅Мөн “Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн дөрвөн байршилд буюу 12 хороонд /2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21/ нийт 16 КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. ✅Иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК төлбөр тооцооны машинаас иргэд харьяа хорооныхоо байрнаас банкны картаа ашиглан төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.
✅Цаашид дүүргийнхээ 25 хороодод КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
ДҮҮРГИЙН БҮХ ХОРООДЫН БАЙРЫГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД СААДГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛГОН ТОХИЖУУЛСАН.
✅Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны нэг давхрын Нэг цонхны үйлчилгээг жишиг болгон тохижуулж, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн” гэв.