Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул Эко дүүрэгт “Хамтдаа алхаад эрүүлжье” аян үргэлжиллээ /2022.11.12/

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко-Эрүүл дүүрэг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хамтдаа алхаад эрүүлжье” уриатайгаар явган алхалтын арга хэмжээг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингисийн хүрээ жуулчны бааз-Жаргалантын ам чиглэлд 7,34,118 сургуулийн 90 гаруй багш, сурагчид эрүүл агаарт алхаж, хөгжөөнт буухиа тэмцээнд авхаалж самбаагаа сорин уралдаж амралтын өдрөө эрүүл, эко аргаар биеийн дархлаагаа дэмжиж өнгөрүүллээ.