Хан-Уул
Мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ХӨДӨЛМӨРТ ЗУУЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

✅Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн 4.3.4-т Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлын байрыг дүүргийн ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжин ажиллах зорилтын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мишээл групптэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах гэж байна.
✅Үзэсгэлэн яармагт ажил олгогч байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон нээлтэй ажлын байрыг санал болгож, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчид иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар худалдан борлуулна.
✅Хан-Уул дүүргийн ажил хайгч иргэн Та тус яармагт идэвхтэй оролцоно уу.