Хан-Уул
Мэдээлэл

Нийслэлийн “Асуудал, шийдэл” илтгэл, ур чадварын тэмцээнд Хан-Уул дүүргийн хамтарсан баг ТЭРГҮҮН байр эзэллээ

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн ур чадвар олгох, сайн туршлагыг харилцан солилцох, нийслэлийн хороодын хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Асуудал, шийдэл” илтгэл, ур чадварын тэмцээнд Хан-Уул дүүргийн баг амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ.
“Асуудал, шийдэл”илтгэл, ур чадварын тэмцээнд Хан-Уул дүүргийн хороодын нийгмийн ажилтнуудын хамтарсан “Шийдэл” баг ТЭРГҮҮН байр, илтгэлийн уралдаанд дүүргийн 8 дугаар хорооны Нийгмийн ажилтан Б.Халиун “Залуу гэр бүлд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН байр эзэлж, тус тус шагнагдлаа.
Баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.