Хан-Уул
Мэдээлэл

2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөн зохион байгуулав

Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас 2022 оны” Сахилга хариуцлагын зөвлөгөөн”, “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олонд шагнал гардуулах ажиллагаа”-г энэ сарын 30-ны өдөр ХААИС-ын “Хатан туул” театрт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Цэрэн, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням нар болон тус газрын хэлтэс, тасгийн удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулан идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан “Ажил, мэргэжлийн шилдэг, тэргүүний алба хаагч, хамт олон”-ыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.

Оны “Тэргүүний хамт олон”-оор

  • Цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр даргатай  нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн хамт олон

Оны “Тэргүүний алба хаагч”-аар

  • Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Даваасүрэнгийн Өнөрцэцэг
  • Аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Эрдэнэчулууны Алтантуяа
  • Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч,цагдаагийн хошууч Ядамсүрэнгийн Соронзонболд
  • Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Батсүхийн Ууганбаяр
  • Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн  Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Лхагважавын Адилбаатар
  • Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн  хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Батбаярын Мөнхбаяр
  • Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн  эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Мөнхтулгын Өсөхбаяр
  • Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн  Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч  Мөнхжаргалын Нямсүрэн
  • Хоёрдугаар хэлстийн Шуурхай удирдлагын тасгийн  жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Дармаараазийн Баатарсүх

Оны “Онцлох алба хаагч”-аар

  • Нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Баярхүүгийн Ариунаа
  • Хоёрдугаар хэлтсийн Гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Даваасүрэн Жавхлантөгс
  • Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн  мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганпүрэвийн Хишигдорж
  • Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн  мөрдөгч, цагдаагийн дэслэгч Энхбаярын Бямбасүрэн
  • Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах  тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Хишигдүүрэнгийн Адъяахүү
  • Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн  мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Батбаярын Батцэнгэл
  • Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Бунддоржийн Жанчивдорж
  •