Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО”-оор шалгарлаа Д.Жаргалсайхан даргатай Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо Монгол улсын биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж хэрэгжүүлэн иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган санаачлагатай ажиллаж, 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ НЭГДҮГЭЭР БАЙР буюу БҮРЭН ХАНГАЛТТАЙ үнэлэгдэж “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО”-оор шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдлаа. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны менежер Т.Уранчимэг, Архив, бичиг хэргийн эрхлэгч В.Дуламсүрэн нар “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар тус тус шагнагдаж, шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр гардуулан өгч баяр хүргэлээ.
Түүнчлэн Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир УЛААНБААТАР хотын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ажилтан Т.Туяа, салбарын хамт олноо манлайлсан Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Биеийн тамирын хэлтсийн дарга Н.Дэлгэрдалай “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар, Биеийн тамир, спортын улсын хорооны “ЖУУХ БИЧИГ”-ээр Спортын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхбаяр, Биеийн тамирын хэлтсийн мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, 2022 оны “БАЙГУУЛЛАГЫН АВАРГА”-аар Биеийн тамирын хэлтсийн мэргэжилтэн Л.Сэлэнгэ тус тус шагнагдаж, шагналаа гардан авлаа. Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спорт хороодыг манлайлж, шилдгээр шалгарсан Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар