Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс 2023 онд нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн ил тод шуурхай, зохион байгуулж хэрэгжүүлэх, хүнд суртал гаргахгүй байх. Ажлын 8 хоног
2 Аж ахуй өмчийн хэлтэс,  Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс 2022 онд хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх, эзэмшилт, ашиглалт хамгаалалтыг сайжруулж, эзэнжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
3 Газар зохион байгуулалтын алба, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 8 хоног
4 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Байгаль орчинд сөрөг нөлөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ техинологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосоол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулах. Ажлын 8 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 8 хоног
6 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах. Ажлын 8 хоног
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах. Ажлын 8 хоног

2022-2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД

8 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байлгаж ажиллах. Ажлын 8 хоног
9 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Ажлын 8 хоног
10 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах. Ажлын 8 хоног

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

11 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. Ажлын 8 хоног
12 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах. Ажлын 8 хоног
13 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

14 Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба, нийт байгууллага Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. Ажлын 8 хоног
15 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс 2023 онд нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого, дүүргүүдээс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө өмнөх оноос нэмэгдсэн дүнтэй байгаа учраас дүүргүүд оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
16 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Хууль, эрх зүй, архивын хэлтэс, нийт байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан хугацаа, болзол, журмыг мөрдөх, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хуулийн дагуу хянан шийдвэрлэх, албан хаагчдыг сургах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах. Ажлын 8 хоног
17 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах. Ажлын 8 хоног
18 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр нь тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллах Ажлын 8 хоног
19 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс 2023 онд хийгдэх явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжуудыг хийгдэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.01.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.