Хан-Уул
Мэдээлэл

Сар шинийн баярт зориулсан өсвөрийн үндэсний бөхийн барилдаан боллоо

Хан-Уул дүүргийн өсвөрийн бөхчүүдийн дунд уламжлал болгон зохион явуулдаг үндэсний бөхийн барилдааныг 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээн нь Улсын аваргад оролцдоггүй 4 насны ангиллаар өсвөрийн бөхчүүдийн дунд зохион байгуулагддаг онцлогтой юм.
Энэ удаагийн сар шинийн баярт зориулсан барилдааныг 2023.02.16-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд явуулж, барилдааныг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил бөхчүүдэд баяр хүргэж амжилт хүсэж үг хэллээ.
Үндэсний бөхийн барилдаанд байгууллагын нэгдсэн дүнгээр:
-Тэргүүн байрт – Хан-Уул дүүргийн 41-р сургууль
Дэд байрт – Хан-Уул дүүргийн 59-р сургууль
Гутгаар байрт – Хан-Уул дүүргийн 26-р сургууль тус тус шалгарлаа. Барилдаанд хүрэлцэн ирсэн бөхчүүд болон багш, дасгалжуулагч та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.