Хан-Уул
Мэдээлэл

“Бэлэн бай” сургалтыг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор”-ын багш, ажилчид, дунд ангийн сурагчдад 03 дугаар сарын 20-ны өдөр танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтаар:
Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, галын аюулаас урьдчилан сэргийлэх хууль
Объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
Галын гурвалжин гэж юу? Гал түймэр гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах, Галын дуудлага хэрхэн зөв өгч сурах вэ?
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх
Гал унтраагуурын төрөл, ашиглалт, аваарын гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ
Газар хөдлөлт
Угаарын хийн хордлогоос сэргийлэх, гэр хороолол болон орон сууцын айл өрхүүд хэрхэн гамшиг ослоос сэргийлэх, гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? зэрэг сэдвийн хүрээнд танхимын хичээлийг зохион байгууллаа.