Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хоёр өрхөд гэр олголоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй олон хүүхдүүдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон зорилтот бүлгийн хоёр өрхийн амьдралын нөхцөл байдлыг үндэслэн таван ханатай өргөө цагаан гэр олголоо.

Засаг даргын захирамжаар олгосон өргөө цагаан гэрийн батламжийг 13 дугаар хорооны Засаг дарга болон холбогдох албаныхан гардуулан өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.