Хан-Уул
Мэдээлэл

“Хоггүй Хан-уул 2023 аян”-ны хүрээнд Хаврын их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн 25 хороо, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд нэгдсэн удирдамжийн дагуу эзэмшил болон нийтийн эдэлбэр газрын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, хаяг хаягийн байгууламжийг угааж цэвэрлэх, өнгө үзэмжийг сайжруулан, засаж сайжруулж, орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
  Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1452 аж ахуйн нэгж, 189 сууц өмчлөгчдийн холбоодын 1532 ажилтан, иргэд оролцож 133,463м2 талбайгаас 42,5 тонн хог хаягдал цэвэрлэж орчны бохирдол, цас мөсийг арилгаж, их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хог тээврийн дөрвөн байгууллага ачиж төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.