Хан-Уул
Мэдээлэл

“Хотын соёлд-Бидний үйлдэл” илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн оюутан, залуучуудад бусдыг хүндэтгэх, үзэл бодлоо зөв илэрхийлэх, хотын соёлд эергээр нөлөөлөх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2.4.1 дэх заалтад тусгасан “Хотын соёлыг төлөвшүүлж түгээн дэлгэрүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна” гэсэн зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв хамтран “Хотын соёлд-Бидний үйлдэл ” илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.
Нэгдүгээр шатнаас шалгарсан тус дүүргийн “Герман Монгол МСҮТ”,“Монгол Солонгосын политехник коллеж”, “ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн МСҮТ”, “Хангай МСҮТ”-ийн шилдэг 5 илтгэл 2-р шатанд шалгарч 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдөр оюутан залуучууд оюун ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө.
-Тэмцээний тэргүүн байранд: ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн МСҮТ
-Дэд байранд: Герман Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв
-Гуравдугаар байранд: Хангай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв.
-Шилдэг илтгэгч: ШУТИС-ийн Механик тээврийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч А.Мөнхсайхан шалгарлаа.
Оюутан залуус илтгэлээрээ олон нийтийн дунд биеэ зөв авч явж, бусдад саад учруулах үйлдэл хийхгүй байх, ил задгай шүлс, хогоо хаяхгүй, бусдадаа үлгэрлэж, байгаль дэлхийгээ хүндэлж харьцах гэсэн санааг хөндсөн нь сонирхолтой байлаа мөн судалгаа боловсруулж, бодит үйлдэл болгохоор зорьж сургуульдаа аян зохион байгуулж бүтээлч хандсанд талархалтай байна. Үйл ажиллагааг дэмжсэн Хан-Уул дүүргийн соёлын ордон, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн төвүүдээ талархал илэрхийлье.