Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн VI хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн зургаадугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

6 ДУГААР ХОРОО 200 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

6 дугаар хорооны 189 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 2021 онд ашиглалтад орж, 250 орчим хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нэмэлтээр 189 дүгээр цэцэрлэгийн барилгыг өргөтгөлтэй нь холбож, хүчин чадлыг нэмэгдүүлээд байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО

6 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах зориулалт бүхий төвийг засаж тохижууллаа. Тухайлбал хуучин халуун усны барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн болон бусад төрлийн үйлчилгээ авах боломжтой болгон тохижуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд бүхий л төрлийн үйлчилгээ авах боломжтой юм.

-Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дээвэр, фасад засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд тус байранд засвар шинэчлэл хийгдээгүй, дээврээс ус гоожих, дулаан алдагдалтай байсныг дүүргийн төсвийн хөрөнгөөр фасад засварыг цогцоор нь хийж, дулаан орчинд иргэддээ үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо.