Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн VIII хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

“ЭКО АХМАДЫН СУВИЛАЛ” АШИГЛАЛТАД ОРЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хороо Жаргалантын аманд дүүргийн ахмадууддаа зориулсан “Эко ахмадын сувилал”-ыг ашиглалтад орж, ахмадуудаа хүлээн авах бэлтгэл ажил хангагдаад байна. Хотын төвөөс холгүйхэн, цэвэр агаартай байгалийн үзэсгэлэн цогцолсон газар ахмад настнуудад зориулсан эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх, ардын бариа засал хосолсон үйлчилгээ сайтай тус ахмадын сувилал нь нэг ээлждээ 40 ахмадыг 5-7 хоногийн хугацаанд хүлээн авч үйлчилгээ үзүүлэх боломжтой. 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозам тавьж, ногоон орчинг бүрдүүлсэн тохижилтын ажил хийгдэнэ.

8 ДУГААР ХОРООНД 2 СУРГУУЛЬ, 1 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хороонд он дамжин 2 сургууль, 1 цэцэрлэг ашиглалтад орно. Тухайлбал 350 хүүхдийн суудалтай 118 дугаар сургууль ашиглалтад орсон.

Үргэлжлүүлэн 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль 2023 оны IV улиралд ашиглалтад орж,  тус хорооны сургуулийн насны хүүхэд, багачууд 100% цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдана. Мөн тус хороонд 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг энэ онд ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээн авна.

  • 350 хүүхдийн суудалтай 118 дугаар сургуулийн шинэ барилга
  • 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль 2023 оны IV улиралд ашиглалтад орно
  • 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг энэ онд ашиглалтад орно

8 ДУГААР ХОРОО ЖИШИГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ БОЛНО

Дүүргийн нутаг дэвсгэрийн 5 байршилд жишиг өрхийн эмнэлэг баригдана. Тус ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 8 дугаар хороонд жишиг өрхийн эрүүл мэндийг төвийг 2023 онд барьж, ашиглалтад оруулна. Ингэснээр тус хорооны иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ гэрийнхээ ойроос авч төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно.