Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн тамирчид футзалын үндэсний цомын эзэд боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
    
МХБХ-оос жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд нийт 18 аймгийн шигшээ багууд өрсөлдөж, Футзалын Улаанбаатар хотын аварга Хан-Уул дүүргийн шигшээ баг, 21 аймгийн аварга Говьсүмбэр аймгийн шигшээ багтай “ҮНДЭСНИЙ ЦОМ”-ын төлөө тоглож, 8-5 харьцаатайгаар Хан-Уул дүүргийн шигшээ баг ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМЫН ЭЗЭД боллоо.
Баг тамирчдад амжилт хүсье.