Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн XI хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

11 дүгээр хороо  “ЖИШИГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-тэй болно

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 11 дүгээр хороонд өрхийн эрүүл мэндийн төв байгуулж, Зайсан орчмын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай, чанартай, тэгш хүртээмжтэй авах боломжтой болно.

600м урт явган хүний зам тавьж, тохижууллаа

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр “Грандмед” эмнэлгээс урагшаа явган хүний 600м урт автозам тавьж,  тохижууллаа.

Зайсан орчмын нийтийн байрнууд дулааны шугамд бүрэн холбогдоно  

Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд 11-р хорооны угсармал нийтийн орон сууцыг дулааны шугам сүлжээ, дэд станцын ашиглалтад оруулж, иргэд тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системд бүрэн холбогдоно

Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системд холбох ажил 80%-тай үргэлжилж байна. Үргэлжлүүлэн орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн систем нэмэлт ажлын зураг төсөв боловсруулагдаж хэрэгжих шатанд үргэлжилж байна.

Ар зайсангийн гудамжнаас дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилт 80%-тай үргэлжилж байна

11 дүгээр хороо Туул голын эрэг дагуу Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажил үе шаттай үргэлжилж байна.  Тус талбайд ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэрэг цогц тохижилт хийгдэнэ. Байгальд ээлтэйгээр нийтийн зориулалтаар иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, аялаж зугаалах боломжтой газар нэгээр дүүрэгт нэгээр нэмэгдэнэ.