Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн XII хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Биокомбинатид бичил цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 7 байршилд ногоон байгууламжтай бичил цэцэрлэгт хүрээлэн барьж, тохижилт хийнэ. Энэ ажлын эхлэл болж дүүргийн алслагдсан хороо 12 дугаар хорооны Малчны хэсэгт бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт дуусаж, бүрэн ашиглалтад орсон.

Иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлсэн тус цэцэрлэгт хүрээлэнг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан бөгөөд Эко хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, сандал, сүүдрэвч бүхий ногоон байгууламжтай тохижилт хийгдэж эко орчинг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог тохижилттой тоглоомын талбай.

12 ДУГААР ХОРООНД ХОЁР СУРГУУЛЬ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэг, автозам, тохижилт, гүүрэн байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй үргэлжиллээ.

Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуучин 10-р сургуулийн барилгыг буулгаж шинээр  900 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны III улиралд ашиглалтад орох бөгөөд шинэ сургуулийн барилгын явц 70%-тай дотоод засал, тохижилтын ажлаар үргэлжилж байна.

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИГДАНА  

12 дугаар хороонд дахин шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар төлөвлөгөөнд тусгагдаж, зураг төсөл боловсруулах шатанд явж байна. Тухайлбал 180 хүүхдийн суудалтай сургууль, 150 ортой цэцэрлэг буюу бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онуудад ашиглалт оруулахаар төлөвлөсөн.

ХОЁР ГҮҮР ШИНЭЭР БАЙГУУЛЛАА…

12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгины гүүр, Тавантолгойн гүүр зэрэг шинэ хоёр гүүр ашиглалтад оруулж, нэмэлтээр гүүрний засвар, шинэчлэлийг ажлыг цогцоор нь тохижуулж ашиглалтад орууллаа.

Иргэдэд үйлчлэх цогцолбор үүд хаалгаа нээж, иргэддээ үйлчилгээ үзүүлж эхлэлээ

12 дугаар хороо буюу Биокомбинат IV давхар “Иргэдийн хөгжлийн цогцолбор” барилга ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж эхлэлээ. Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор Биокомбинатын 6000 гаруй иргэд төрийн анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай гэрийнхээ ойроос авах боломжтой болно.

Жишиг өрхийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулж, өдөрт дунджаар 30-50 иргэн үйлчлүүлж байна  

Нийслэлд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв 12 дугаар хороонд ашиглалтад орж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 200 орчим сая төгрөгийг тоног төхөөрөмж, эмнэлгийн орчинд шаардагдах материаллаг баазаар хангаж өгсөн. Ингэснээр 12 дугаар хорооны 6000 орчим иргэдээс гадна алсын 13,14 дүгээр хороодын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хотын төв рүү явахгүйгээр гэрийнхээ ойроос авч байна.

Гэр хорооллын хэсэгт шинээр хоёр гүний худаг барьж байгууллаа

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хорооны гэр хорооллын алслагдсан бүсэд шинээр хоёр худаг барьж, иргэддээ хүлээлгэн өглөө. Ингэснээр тус хорооны мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.

12 дугаар хорооны гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 158 гэрэлтүүлэг, 15 камер суурилууллаа

2022 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар  хорооны гэр хороололд 158 гэрэлтүүлэг, 15 камер суурилууллаа.

-12 дугаар хорооны туулын 4-р хэсэгт 3×3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

-12 дугаар хорооны Сод Монгол ШТС-ын хажууд гүйлтийн замтай сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орно