Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 25 хорооны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах “Хөгжлийн бэрхшээл ба хүний ялгаатай байдал” сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулав. Сургалтаар зөвлөлийн гишүүд хөгжлийн бэрхшээл, хүний ялгаатай байдлын талаарх цогц мэдлэгийг авч, цаашид иргэдэд ээлтэй дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.