Хан-Уул
Мэдээлэл

Төрийн сангийн газраас Хан-Уул дүүргийн 180 гаруй төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт төрийн сангийн удирдлагын цахим шилжилтийг нэвтрүүлэх сургалт явууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон цахим засаглалын хүрээнд Сангийн яамны Төрийн сангийн газраас төрийн сангийн удирдлагын цахим сургалтыг бүх шатны төсвийн байгууллагад үе шаттайгаар зохион байгуулан 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт нэвтрүүлээд байна.

2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сангийн яамны Төрийн сангийн газраас Хан-Уул дүүргийн 180 гаруй төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо, нэхэмжлэх, зарлага, амлалт үүрэг, тайлан модулийг ашиглаж сурах болон Шилэн дансны шинэчлэлийн талаар сургалт хийж, төрийн сангийн удирдлагын цахим шилжилтийг нэвтрүүлэх ажлыг амжилттай эхлүүллээ.