Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2024

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

Хүн ам ихээр төвлөрсөн хороолол дунд шинэ цэцэрлэг ашиглалтад орно

Улсын төсвийн хөрөнгөөр 20 дугаар хорооны хүн амын төвлөрөл ихтэй хотхон хороолол ихтэй байршилд 250-300 орчим хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг 2023-2024 онд ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авна. Барилгын гүйцэтгэл 50%-тай үргэлжилж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн тохижилт 20 дугаар хороонд

2022 онд дүүргийн 20 дугаар хороонд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилтын ажил түлхүү хийгдлээ. Тухайлбал Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Үйлдвэрийн цагаан хаалга хүртэлх хүртэлх 900м урт хатуу хучилттай авто замын тавьж ашиглалтад орууллаа.

Эрүүл мэндийн төвийг цогцоор нь тохижуулж, иргэд шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ

 Иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлгүй шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвд цогц тохижилтыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шинэчлэн тохижуулж байна. Дотор засал болон гадна талбайн тохижилтыг цогцоор нь хийж иргэд үйлчилгээ авахад хялбар болгох юм.

Гадна талбайд автомашины зогсоолтой, нэг цэгийн үйлчилгээний төвийг өргөжүүлэх бол үргэлжлүүлэн төвийн өргөтгөлийн ажил явагдаж байна.

Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Лавай худалдааны төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, ногоон байгууламжийг нь нэмэгдүүллээ.

Хороолол дунд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулагдлаа

20 дугаар хорооны 43-р байрны гадна талбайд оршин суугчдын санал хүсэлтийг дагуу авто машины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайтай бичил цэцэрлэгт хүрээлэнг дүүргийн төсвийн хөрөнгөөр байгууллаа. Мөн Цэлмэг тэнгэр хотхоны гадна тоглоомын талбайн засвар шинэчлэлийн ажил явагдаж байна.

Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн байрнуудын тохижуулж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүллээ

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэн албан хаагчдад хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж байр, сууцны тохилог орчинг бүрдүүлэх дээр онцгой анхаарч ирсэн. Энэ жил дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн байрнуудын тохижуулж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүллээ.

Тухайлбал Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Замын Цагдаагийн хэлтсийн төв байрууд дулаан алдагдал ихтэй алба хаагчид хүйтэн тухгүй орчинд иргэддээ үйлчилгээ үзүүлж ирсэн.  Энэ асуудлыг дүүргийн төсвөөр шийдвэрлэн барилгын дулаалга, фасад засвар болон дотоод заслын ажлыг бүрэн хийж хүлээлгэн өглөө.

Иргэдийн амралтын өдрөөр очих дуртай  “Эко зурвас”-ыг шинэчлэн тохижууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко -Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 19,20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн дамнасан Эко зурвас буюу иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дугуйн замтай алхалтын 1,6км урт замыг тохижуулж, 2019 онд ашиглалтад оруулсан.

Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуу ашигладаггүй зам талбайд гүйлтийн болон дугуйн зам бүхий “Эко зурвас” ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай аюулгүй орчинд амарч зугаалах нөхцөл бүрдсэн.

– Юнитра орчимд 250м урт автозам тавьж иргэдэд ээлтэй эко орчинг бий болголоо.

– Хан-Уул дүүргийн 19,20 дугаар хороо 27 дугаар цэцэрлэгийн хойд уулзвараас “Монгол нэхмэл” ХХК-ийн хашаа хүртэлх авто зам барих ажлын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн газар доорх шугам сүлжээ шилжүүлэх,  авто замын хөрс солих ажлаар явагдаж байна.

-Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19,20 дугаар хороо “Эв эе 27а байр”-ны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулах ажил эхэллээ.

-Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шаравын гудамж “Хан-Уул тауэр”-аас арьс ширний цагаан хаалга хүртэлх замын хоёр талаар, Иргэдэд үйлчлэх төв байрны хойд хэсэгт явган замыг шинэчлэн засварлаж, тохижуулна.

-Шарав 43 дугаар байр Чимэг оюу орчмын замын тохижилтын ажил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдлээ.

-27/1, Морьтон НВЦ өндөг орчмын явган зам, авто замын тохижилтын ажил дүүргийн төсвөөр оруулалтаар хийгдлээ.