Хан-Уул
Мэдээлэл

“Эрүүл мэндийн цахим гүйлт 2023” орон даяар эхэллээ

Цаг гаргая аяны хүрээнд 05р сарын 01-07-ны өдрүүдэд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2023” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Та бүхэн Strava апп суулган “Khan-Uul running 2023” группт нэгдэн гүйж оролцоорой.
Баруун, зүүн, төвийн, хангайн бүсүүд болон нийслэлээс хамгийн олон км гүйсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 хүн шалгаруулна.
Улсын хэмжээнд эмэгтэй 60+ насанд 3 хүн, эрэгтэй 65+ насанд тус бүр гурван хүн шалгаруулна.
Пара ангилалд улсын хэмжээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 3, тэргэнцэртэй ангилалд мөн эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 оролцогч шалгаруулна.
Пара ангилалд орох оролцогч нар Strava апп-н
” ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ ПАРА АНГИЛАЛ 2023″ группт нэгдэж оролцохыг анхаарна уу.