Хан-Уул
Мэдээлэл

Засаг даргын нэрэмжит Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын дундах “Cпортын 3 төрөлт” тэмцээний шилдгүүд тодорлоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төр хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Засаг даргын нэрэмжит спортын тэмцээнийг 05 дугаар сарын 04-ний 14-ний өдрийн хооронд зохион байгуулж, шалгарсан баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

Засаг даргын нэрэмжит тэмцээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг АПУ, Пепси, Эвсэг кашмер, МСМ, И-Март, Оргил, Сarrefour, CU, Корпорейт, Абсолют, Ариун брэнд зэрэг нийт 35 аж ахуйн нэгжийн 300 гаруй ажилтан, албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдан өрсөлдлөө.

No description available.

 Дартсын төрөлд:

  • Тэргүүн байрт “Сэлбэ плаза” ХХК-ийн баг тамирчид
  • Дэд байрт “Хаан шоргоолж” ХХК-ийн баг тамирчид
  • Гутгаар байрт “Комит сервис” ХХК-ийн баг тамирчид

No description available.

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

  • Тэргүүн байрт “Скай хайпермаркет” ХХК-ийн баг тамирчид
  • Дэд байрт “Корпорейт хотел энд конвейшн центр” ХХК-ийн баг тамирчид
  • Гутгаар байрт “Моннидер” ХХК-ийн баг тамирчид

No description available.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

  • Тэргүүн байрт “Биэр ловерс” ХХК-ийн баг тамирчид
  • Дэд байрт “АПУ” ХК-ийн баг тамирчид
  • Гутгаар байрт “АПУ” ХК-ийн 2 дугаар баг тамирчид тус тус шалгарч, шагнагдлаа.

Дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдадаа талархал илэрхийлье.

No description available.